БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Зэвсэгт хүчний 342 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай санал сэтгэгдлээ хуваалцан, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.

Тус ангийн Хүндэт харуул Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтыг угтан авч, ангийн захирагч, хурандаа Д.Зоригтсайхан ангийн товч түүх, бүтээн байгуулалтын танилцуулга хийж, ангийн байрлал, үйл ажиллагаатай танилцуулав.

Энэ үеэр сайд хугацаат цэргийн алба хаагчдтай биечлэн уулзаж, чөлөөт цагийг хамт өнгөрүүлээ. Мөн ангийн нийт алба хаагчдад "Эх ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ"-ийн бодлого зорилтоо танилцуулж, үүрэг чиглэл өгсөн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ