ИХ ГҮРНҮҮДИЙН СҮҮДЭРТ МОНГОЛ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсын өндөр тарифын нөлөөнд өртсөн орнуудад 90 хоногийн завсарлага өгсөн хэдий ч Хятадтай хийж буй худалдааны дайн улам хурцдаж байна. БНХАУ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 145 хувийн татвар ногдуулах шийдвэрт хариу барьж, АНУ-ын бараанд ногдуулах татварыг 84 хувиас 125 хувь болгон нэмэгдүүлсэн. Ийнхүү дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг нураах эрсдэлтэй худалдааны дайн улам даамжирсаар байна.
Их гүрнүүдийн худалдааны дайн Монгол Улсад ч нөлөөлнө.
“АНУ, БНХАУ-ын худалдааны дайн мөд зогсохгүй дүр зураг ажиглагдаж байна.
Монгол банкны зүгээс,
“Монгол Улсад их гүрнүүдийн худалдааны дайн шууд болон дам байдлаар нөлөөлж буй. Тодруулбал, энэ оны эхний хоёр сарын байдлаар Монгол Улсын эдийн засаг руу орж ирж байгаа долларын ханш, экспортолж буй бараа бүтээгдэхүүнд, коксжих нүүрсний урсгалд нөлөөлж байна. Хамгийн гол нөлөөлөх том суваг бол эрдэс бүтээгдэхүүний үнэ. Мөн БНХАУ-ын эдийн засаг манай экспортын хамгийн том зах зээл. Тодруулбал, нийт дүнгээрээ БНХАУ-ын эдийн засаг бол Монголын нийт худалдааны эргэлтийн 60 орчим хувийг бүрдүүлж байгаа том эдийн засаг. Түүнчлэн, манай импортын бараа бүтээгдэхүүнээ авдаг хоёр дахь том зах зээл бол АНУ”
Дэлхийн эдийн засгийг тодорхойлж буй гол хүчин зүйл худалдааны дайн болж хувираад байна.
АНУ ба БНХАУ-ын хоорондох тарифын маргаан, хориг арга хэмжээ, стратегийн өрсөлдөөн нь зөвхөн хоёр улсын хооронд биш, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд гүнзгий нөлөө үзүүлж байна. Харин энэ өрсөлдөөн Монгол Улсад хэрхэн нөлөөлж, ямар эрсдэл ба боломжийн өмнө ирээд байна вэ?
Монголын түүхий эдийн нөхцөл байдал
Монгол улс экспортын 90 гаруй хувийг уул уурхайгаас бүрдүүлдэг. Тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдэр зэрэг бүтээгдэхүүн БНХАУ-руу чиглэдэг. 2023 онд Монгол Улс БНХАУ-руу нийт 13.1 тэрбум ам.долларын экспорт хийсэн бөгөөд үүний 8.43 тэрбум ам.доллар нь нүүрсний экспорт байв. Энэ нь Монголын нийт экспортын 91.4 хувь.
Гэтэл АНУ ба Хятадын худалдааны дайн гүнзгийрэхийн хэрээр Хятадын эдийн засгийн өсөлт саарч байна. Үүний уршгаар эрдэс түүхий эдийн эрэлт буурч, Монголын экспортод шууд сөрөг нөлөө үзүүлж буй.
2023-2024 онд Хятадын эдийн засгийн удаашралтай холбоотойгоор Монголын нүүрсний үнэ тогтворгүй болж, төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс бага төвлөрөх эрсдэл нэмэгдсэн. Энэ бол худалдааны дайны далд нөлөөний нэг жишээ юм.
Худалдааны маргаан гадаад зах зээлд тодорхойгүй байдал үүсгэж, улмаар хөрөнгө оруулагчдыг эрсдэлээс зайлсхийж, шинэ хөрөнгө оруулалтаас татгалзахад хүргээд байна. Монголд энэ нь гадаадын хөрөнгө оруулалт буурах, төгрөгийн ханш савлах шалтгаан болж буй.
Боломжийн цонх: Хэн нэгний орон зайг нөхөх үү?
Худалдааны дайн зөвхөн эрсдэл дагуулахгүй. Зарим тохиолдолд шинэ боломж гарч ирэхийг үгүйсгэхгүй. Жишээ нь Хятад улс АНУ-аас зарим бараа бүтээгдэхүүнийг импортлохоо зогсоох үед өөр эх үүсвэр хайхад хүргэнэ. Энэ нь Монголын мах, ноолуур, газар тариалангийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломжийг нээж болзошгүй.
Гэхдээ энэ боломжийг бодит болгохын тулд Монгол Улс бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлийн хэмжээ, экспортын дэд бүтцээ сайжруулах шаардлагатай. Эс бөгөөс түр зуурын эрэлт Монголын бизнес эрхлэгчдэд хүрч ч чадагүй өнгөрөх эрсдэлтэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: ''Бид эдийн засгийн хэт хамаарлаас гарахын тулд гуравдагч хөршийн бодлогыг идэвхитэй хэрэгжүүлж олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Энэ нь манай улсын эдийн засгийн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлнэ''
Худалдааны дайн бол зөвхөн хоёр улсын асуудал биш. Монгол шиг жижиг, түүхий эдэд суурилсан эдийн засагтай улсад энэ маргаан нь төсвийн орлого, ханш, инфляц, экспортын боломж зэрэгт сөргөөр нөлөөлөх юм. Тиймээс бид энэ маргааныг гадаад орчны шинэ хэвийн байдал хэмээн хүлээн зөвшөөрч, эдийн засгийн дархлаагаа нэмэгдүүлэх, олон тулгуурт экспортын бүтэц бүрдүүлэх шаардлагатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ