ЗӨВШӨӨРӨЛГҮЙ БАЙРЛУУЛСАН 28 ТҮЦ-ИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 захирамжийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/-ийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх ажлыг дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн. Баянгол дүүргийн хэмжээнд 289 ТҮЦ байгаагаас өнөөдрийн байдлаар 28-ыг нүүлгэж, орчны бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал,
4-р хороо, П.Жасрайн гудамж, 2-р байрны зүүн талд байрлах-1
6-р хороо, 14а байрны баруун талд-1
6-р хороо, “Gem mall” худалдааны төвийн зүүн талд автобусны буудал-1
8-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө, Вэст супермаркетын ард талд-1
13-р хороо, Хасбаатарын гудамж, Дархан нэхий-1
13-р хороо, Ард аюушийн гудамж, Хишиг төвийн урд-1
15-р хороо, “Байгаль эх” цогцолборын талбайд-1
18-р хороо, Сентоза автобусны зам дагуу-16 19-р хороо, 61-р байрны баруун талд-2
30-р хороо, Энхтайваны өргөө чөлөө, АШУҮИС-ийн зүүн талд-1
31-р хороо, ГССҮТ-ийн хойд талд байрлах, Монос эмийн сангийн баруун талд-2 ТҮЦ-ийг нүүлгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ