1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ 93499 ТӨГРӨГ МАРГААШ ИРГЭДИЙН ДАНСАНД ОРНО

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШИГ 93499 ТӨГРӨГ МАРГААШ ИРГЭДИЙН ДАНСАНД ОРНО

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийн үлдэгдэл 93499 төгрөгийг маргааш /2025.04.10/ өдрөөс олгож эхэлнэ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал  Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн /2025.04.08/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр мэдээлсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэн бүрд 350 мянган төгрөгийн ногдол ашгийг гурав хуваан олгохоор шийдвэрлэсэн байдаг.  Тус шийдвэрийн дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1072 хувьцаатай иргэнд 121500 төгрөгийг харин цагаан сарын өмнөхөн 100006 төгрөгийн ногдол ашиг олгосон юм.

Иргэд ногдол ашиг авсан эсэх, болон бусад мэдээллээ авахыг хүсвэл 158989 гэдэг дугаарт регистрийн дугаараа кирилл үсгээр томоор бичиж мессежээр илгээхэд мэдээлэл ирнэ. Мөн ТҮЦ машинуудаас ногдол ашгийн мэдээллээ авч болно. Хамгийн сүүлд хийсэн хөгжүүлэлтээр иргэд И Монголиа порталд хандаж профайл хэсэг рүү орж, үнэт цааснууд гэдэг цэс дээр дарахад тухайн иргэний эзэмшиж байгаа бүх хувьцааны тоо ширхэг, ямар үнэт цаасны компанид данс нээлгэсэн мэдээлэл, ногдол ашгийг хэдэн онд аль арилжааны банкны дансандаа авсан талаар нэгдсэн мэдээлэл гарах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХУЛГАЙДСАН КРПТО ХӨРӨНГИЙГ BLISS PARADOX СЭРГЭЭГЭЭР СЭРГЭЭНЭ ҮҮ. Би бараг 947,000 ам.долларын биткойн авч явсан крипто хулгайд өртснөөс хойш Bliss Paradox Recovery-ээс авсан онцгой үйлчилгээндээ маш их талархаж байна. Би хэргийнхээ талаар цагдаад хандсан боловч тэд надад хэрэгтэй тусламж үзүүлж чадаагүй тул би итгэмжлэгдсэн эх сурвалжаас Bliss Paradox Recovery-д хандсанаар тэд миний алдсан зүйлийн ихэнх хэсгийг эргүүлэн авч чадсан. Тэдний ачаар нөхөн сэргээх үйл явцын туршид намайг шинэчилж байсан тэдний үйлчилгээ үнэлж баршгүй их байсан. Би эдгээр залуусын талаар сайн зүйл хэлж чадахгүй байна, гэхдээ хэрэв та үүнтэй төстэй нөхцөл байдалтай тулгарвал тэдэнтэй шууд холбогдож тусламж аваарай. Холбоо барих мэдээлэл Имэйл: Blissparadoxrecovery@aol.com, Blissparadoxrecovery@fastservice.com Telegram: Blissparadoxrecovery WhatsApp: +19255963791 Дохио: +17373703513
2025-04-12