Н.УЧРАЛ: Х.БАТТУЛГА ТА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ЭЗЭН БАЙГААРАЙ...

Монгол Улсын Засгийн Газрын ээлжит хуралдаан боллоо. хуралдаанаар Төгрөг нуурын асуудлыг хэлэлцсэн бөгөөд холбогдох мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өгөв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:
"УИХ-ын гишүүн Х.Баттулгад тайлбар мэдээлэл өгөх долоо хоногийн хугацаа өгсөн. Гэтэл бидэнд Төгрөг нуурын орд өөрт нь хамааралтай эсэх талаар тодорхой хариу өгөөгүй. байна. Тиймээс УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна. Баримт өөрөө ярьдаг гэдэг шүү. Намайг нотол гэсэн учир би нотолж байна. Х.Баттулга хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн байсан. Гэхдээ Төгрөг нууртай холбоотой ямар нэгэн зүйл хэлээгүй гэж ойлгож байна. Тэрбээр намайг төгрөг нууртай хамаатай гэдгийг нотолж чадах юм бол 100 хувь аваарай гэсэн
2006 онд Төгрөг нуурын орд газрыг УИХ-ын Х.Баттулга 90 хувийг, Я.Батсүх 10 хувийг нь эзэмшдэг компани болохыг нотолсон баримт байна. Мөн төрсөн охин Х.Намууны компанид хувьцаагаа дамжуулан мөн үндэстэй компаниар дамжуулан 250 сая ам.доллароор зарсан болохыг нотолж байна. Хонконгын бирж дээр байгаа 507-р нүүр баримтад бүх мэдээлэл нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно" гэж онцоллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ