БНСУ-ЫН ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭН БЭ?...

БНСУ-ЫН ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭН БЭ?...

БНСУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус  сонгууль ирэх 6-р сарын 3-нд товлогдоод буй. Тэгвэл тус улсын дараагийн Ерөнхийлөгч хэн байх вэ?  2024 оны 12-р сард БНСУ-ын огцорч буй Ерөнхийлөгч Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласан байдаг. Цэргийн онц байдал зарлаж ард түмнийхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгагдсан Юн Сок Ёлыг  тус улсын Үндэсний Ассамблей огцруулах үйл явцыг эхлүүлж, улмаар 2025 оны 4-р сарын 4-нд БНСУ-ын Үндсэн хуулийн цэц Юн Сок Ёлыг огцруулах шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгвэл БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль дараах хүмүүс гол өрсөлдөгчдөөр нэрлэгдэж байна.

ЛИ ЖЭ МЁН

Тэрээр БНСУ-ын сөрөг хүчин Ардчилсан намын удирдагч. Өнгөрсөн 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшсэн Юн Сок Ёлд ялагдаж байв. Мөн 2024 оны 11-р сард сонгуулийн хууль зөрчсөн хэргээр нэг жилийн хорих ял, хоёр жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Хэрэв давж заалдах шатны шүүхийн шийдвэр өөрчлөгдөхгүй бол Ли Жэ Мён 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болно.

 ХАН ДОНГ ХУН

Эрх баригч Ард түмний хүч намын удирдагч бөгөөд Юн Сук Ёлын ойрын холбоотон. Хан Донг Хун 2024 оны 12-р сард Юн Сок Ёл цэргийн онц байдал зарласны дараа нам доторх байр сууриа бэхжүүлсэн.

ЧО ГУК

Өмнө нь Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан, одоо улс төрийн шинэ хөдөлгөөн удирдаж байна. Чо Гук 2024 оны 4-р сард болсон парламентын сонгуулийн дараа улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлсэн. БНСУ-д Ерөнхийлөгчийн сонгуулийн уур амьсгал орж Сонгуулийн кампанит ажил өрнөж эхэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ