Шүүхээс Ж.Сүхбаатарыг “Ногоон автобус“-ны хэрэгт гэм буруугүй гэж үзэв

Шүүхээс Ж.Сүхбаатарыг “Ногоон автобус“-ны хэрэгт гэм буруугүй гэж үзэв

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатарыг шүүхээс гэм буруугүй гэж үзлээ. Тэрбээр 2022-2023 онд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудалд холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр Монгол Улсын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байдаг. Улмаар эл хэрэгт яллагдагчаар татагдан, сонгуулиар "өнжиж" байв.

Тэгвэл өнөөдөр болсон "ногоон автобусны" гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаанаар түүнийг уг хэрэгт гэм буруугүй хэмээн үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

МАНАЙ ШҮҮХ ГОЁ ШААЛАА ДАА
2025-04-09