Х.Баттулга: ''Төгрөг нуурын орд'' минийх бол өгнө

Энэ хаврын чуулганаар Монгол Улсын Засгийн газар бүртгэлгүй гацсан 39 ордын асуудлаа нэг мөр эцэслэнэ. Энэ хүрээнд стратегийн ордуудад төрийн хувь эзэмшлийг тогтоох хэлэлцээрийг хийж буй. Энэ ажил тавдугаар сарын 1 гэхэд дуусгавар болох учиртай. Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй ''Төгрөг нуурын бүлэг орд''-ыг УИХ-ын гишүүн Х.Баттулга 2010 онд БНХАУ-ын иргэнд 100 хувь зарсан гэх асуудал дахин сөхөгдсөн. Тухайн үед ч хэвлэл мэдээллээр бичигдэж байв.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнгөрөгч долоо хоногт Х.Баттулгыг ''Зуурсан асуудлаа өөрөө зохицуул'' гэх аман даалгавар өгсөн. Харин Түүний шаардлагад УИХ-ын гишүүн Х.Баттулга ''Төгрөг нуурын орд'' минийх юм бол би хамгийн түрүүнд өгнө гэж мэдэгдэв.
Тавантолгойн бүлэг ордын 50%, гурван тонны нөөцтэй, тусгай АМНАТ-өөр бодоход 15 их наяд төгрөг ард түмэнд ирэх байсан ордыг 250 сая ам.доллароор дөрвөн гадаадын иргэнд оффшороор дамжуулж зарсан хүн нь Х.Баттулга.
Төгрөг нуурын хүрэн нүүрсний нөөц нь урьдчилсан таамгаар 3 тэрбум тонн бөгөөд эрчим хүчний нүүрсний нөөцийг илүү нарийвчлан тогтоох шаардлагатай хэмээн эрдэмтэд үздэг. Төгрөг нуурын бүлэг ордод 10 гаруй компани лиценз эзэмшдэг.
- “Төгрөгнуурын энержи” ХХК - Тахилт-1, Тахилт-2, Тахилтын нүүрс, Тахилтын нүүрсний орд зэрэг дөрвөн талбайд нийтдээ 1,113.43 га
- “Төгрөг нуур девелопмент” ХХК - Төгрөг нуур 1, Хавцгайн дэл гэх хоёр талбайд нийт 3,657.53 га
- "Цэцэнс холдинг" ХХК -Цайдам, Цайдам-1, Цайдам нуурын хүрэн нүүрсний орд, Цайдам-1 гэх дөрвөн байршилд 1,881.15 га
- "Коммонмакс" ХХК - Хөмөөлт-1, Хөмөөлт-2, Төгрөг гэх гурван байршилд нийт 38,911.52 га
- "Төгрөг тал" ХХК - Төгрөг, Төгрөг нуур гэх хоёр талбайд 823.26 га талбайн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Хэдийгээр тус бүлэг ордод олон компаниуд үйл ажиллагаа явуулж, лиценз эзэмшдэг ч "толгой" нь Cамех ХХК гэх. Уг компанийг 2007 онд УИХ-ын гишүүн байхдаа Х.Баттулга үүсгэн байгуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ