“Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарцыг нээлээ

“Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарцыг нээлээ

Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хотын стандартыг мөрдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарцыг нээлээ. Уг зөрчлийг арилгаснаар Буянгийн замаас Юнескогийн гудамж буюу иргэдийн хэлж заншсанаар Натурын зам руу нэвтрэх авто замын хөдөлгөөнийг чөлөөтэй болгож байгаа юм.

Зөрчлийн талаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч У.Өнөрцэцэг “Хяналт шалгалтын эхний үе шатыг гуравдугаар сарын 14-28-ны хооронд зохион байгуулсан бөгөөд дүүргийн хэмжээнд нийт 455 зөрчил илэрсэн. Үүний 60 хувийг арилгаад байна. Ийнхүү хоёрдугаар үе шатны хүрээнд өнөөдөр “Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарц нээлээ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг үе шаттай арилгаж байна” гэлээ.  

Мөн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хяналт шалгалт хийх явцдаа газрын тухай зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү хуулийн хугацаанд зөрчлөө арилгаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг албадан буулгана. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 12 байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайс байгаа талаар албаныхан хэлж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

EVA:
I essentially make about $9,000-$13,000 every month on the web. It’s sufficient to serenely supplant my old employments pay, particularly considering I just work around 10-13 hours every week from home. I was stunned how simple it was after I attempted it duplicate underneath web….. Begin here>>>>>>>>> Www.WorksProfit7.Com
2025-04-12
Мэндээ:
Энэ хашаануудыг буулгаач. Гадна талбайг нь зааж өгөөд байгууллагуудаар өөрсдөөр нь явган хүний зам тавиулж, зүлзүлэгжүүлмээр байна. Утааг дийлэхгүй бол ядаж шорооноосоо салмаар байх юм. Энд тэндгүй, улсынх юм уу хувийнх юм уу орхигдсон булан, жижиг газар байх юм, нил шороо.
2025-04-11
ХОТЫН ДАРГАД:
УЛААБААТАР ХОТЫН ХЭМЖЭЭНД ТӨРИЙН ОРДНООСОО ЭХЛЭЭД ТӨРӨХ ЭМНЭЛЭГ ХҮРТЭЛ НЭГ Ч ХАШАА ХАЙС ХААЛТ БООЛТ ҮЛДЭЭЛГҮЙ , БҮГДИЙГ НЬ 100 ХУВЬ БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ ШД. АВТО ЗАМЫН ХААЛТ, СӨХИЙН ХААЛТ , ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛУУД БҮГД ХААЛТ ХАШИЛТ. ҮХСЭНЭЭ ХИЙНЭЭ. АВТО ЗОГСООЛУУДЫГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОСНООР ХЭДХЭН ХҮН АШИГ ХИЙЖ ЭСРЭГЭЭРЭЭ УЛСАД Ч ЯМАР Ч АШИГ ГАРСАНГҮЙ. ТҮГЖИРСЭЭР Л. .. УЛАМЧ ИХ ТҮГЖИРСЭЭР Л... БАРАГ БИТҮҮ КАМЕРТ ХЯНАГДСАН УЛС . ХОТ . БИТҮҮ ХАШАА ХАЙСАНД ХАШИГДСАН МАЛ МЭТ ...
2025-04-09