МОНГОЛЧУУД “ЭСЭРГҮҮЦЭГЧДИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН НЬ”...

МОНГОЛЧУУД “ЭСЭРГҮҮЦЭГЧДИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН НЬ”...

МҮОНРТ-ийн Нээлттэй хэлэлцүүлэгээр “Уран олборлолтын” асуудал хөндөгдөв. Монгол Улсын мэдээллийн аюулгүй байдлын баталгаа, соёл, боловсролын түүчээ болох учиртай олон нийтийн телевиз ард түмнийхээ мэдэх эрхэд халдаж, эрүүл эсэх нь эргэлзээтэй хүмүүсээр эфирийн цагаа дүүргэжээ.  МҮОНРТ-ийн эфирийн цаг “ийм” хэлэлцүүлэгт хайран ч нийгмийн галзуучдуудыг нийтэд дахин баталж өгөв. Азаар Монголчуудад агентуудын эрүүл бус сэтгэхүй нөлөөлөх өө байж.

Ураны цацрагийн асуудал үлгэр домог шиг яригддаг өнгөрсөн зууны сэтгэхүй сэтгүүлч Б.Отгон, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, хэн ч юм бүү мэд цэнхэр үст Цэрэн нарт л үлджээ. Дахин нэг л сонгууль өнгөрөхөд ийм гишүүд парламентаас арилж, сэтгүүлч нь салбараасаа шахагдаж, сэтгэцийн өөрчлөлттэй нөхдүүд нийгмээс арчигдан алга болно гэж харагдав.

Ураны цацраг, байтугай уран олборлолтын ойлголтгүй хүмүүсийн дэвшүүлж байгаа анхны аргумент нь “чи уран идээд үз”. Бензин бидний өдөр тутмын амьдралд хэрэглэгддэг ч  “ууж болдоггүй ээ” гэж эрдэмтэн инээнгээ тайлбарлана билээ.

Ийм л хүмүүс нийгмийн оюун санааг хордуулж олон нийтийн сүлжээнд тодорхой эрх ашиг өвөртлөн орилолддог. Гэснээс дээрх хүмүүс болоод тэдний “төрлийнхөн” уран, газрын ховор элементийн ялгааг бас мэддэггүй…

Баримт, статистикт  итгэдэггүй “варварууд” яаж ч ялгахав.

Уран бол радиоактив буюу цацраг идэвхт металл, цөмийн эрчим хүч гаргахад ашигладаг. Цөмийн эрчим хүч бол өнөөдөр таныг, таны үр хүүхдийг утаагүй цэвэр орчинд амьдруулах, хөгжлийн суурь болох эрчим хүчний хүчирхэг эх үүсвэр гэдгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүлээн зөвшөөрсөн. Олборлолтын хувьд цацраг идэвхт тул зөв технологиор олборлох шаардлагатай. Уран бол дэлхий дээр тодорхой орд хэлбэрээр хуримтлагдсан байдаг бөгөөд Монгол Улс ураны нөөцтэй. Одоогоор  Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгуудад нөөц илрээд буй.

Харин газрын ховор элемент өндөр технологийн бүтээгдэхүүн, тодруулбал энэ нийтлэлийг уншиж буй таны гар утас, компьютер, цаашлаад өдөр тутамдаа хэрэглэж буй бүх цахилгаан хэрэгслүүдийг үйлдвэрлэдэг. Газрын ховор элементийг олборлоход нарийн төвөгтэй ч хэрэглээ нь маш өргөн хүрээтэй. Дэлхий даяар өргөн тархсан байдаг ч ихэнх нь бага агууламжтай байдаг. Монгол Улсад газрын ховор элементүүдийн нөөцүүд нь Дорнод, Хэнтий, Баян-Өлгий Ховд зэрэг аймгуудад илэрсэн байна. Харин одоогоор Ховд аймгийн Мянгад суманд хэрэгжиж буй газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төсөл нь Монголд хэрэгжиж буй цор ганц анхдагч төсөл юм. Энэ төслийн ирээдүйн олборлолт экспорт нь Монголд эдийн засгийн хөгжлөөс гадна гадаад бодлогод чухал нөлөө үзүүлэхүйц ач холбогдолтой. Дэлхийн хүчирхэг гүрнүүдийн сонирхлыг татаж буй газрын ховор элемент болоод ирээдүйн Монголын эдийн засгийн хүчирхэг байдлын баталгаа болж буй ашигт малтмалуудыг ашиглуулахгүй, олборлуулахгүй, хөгжүүлэхгүй байх даалгавартай агентууд байхад тэдний үгэнд шууд итгэдэг нийгмийн гэнэн хэсэг байна. Харин МҮОНРТ нийгмийг турхирагч хорлонтой хүмүүсээр “мэдээллийн тэнцвэрээ” хадгалсан нь Монголын оюун санааг хамгаалах бус хорлосон үйлдэл болов.  Эрээ цээргүй турхирагч бүлэглэл иргэдийн итгэмтгий байдлыг ашиглаж, ашиг сонирхлын бүлгээс төлбөрөө “бэлнээр” авдаг бол гэнэн итгэмтгий хүмүүс төлбөрөө “ядуурлаар” авдаг гэдгийг Монголчууд ойлгодог болжээ.

Монголчууд түмэн жил байгалийн нөөцийнхөө хишгийг хүртэж, үр өгөөжийг нь ирээдүй хойчдоо өвлүүлэх, хүчирхэг амьдрах заяатай. Үүний тулд уул уурхай ашигт малтмалын салбарыг хөгжлүүлж, олборлож, ашиглах ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Michael Davenport:
I was recently scammed out of $53,000 by a fraudulent Bitcoin investment scheme, which added significant stress to my already difficult health issues, as I was also facing cancer surgery expenses. Desperate to recover my funds, I spent hours researching and consulting other victims, which led me to discover the excellent reputation of Capital Crypto Recover, I came across a Google post It was only after spending many hours researching and asking other victims for advice that I discovered Capital Crypto Recovery’s stellar reputation. I decided to contact them because of their successful recovery record and encouraging client testimonials. I had no idea that this would be the pivotal moment in my fight against cryptocurrency theft. Thanks to their expert team, I was able to recover my lost cryptocurrency back. The process was intricate, but Capital Crypto Recovery's commitment to utilizing the latest technology ensured a successful outcome. I highly recommend their services to anyone who has fallen victim to cryptocurrency fraud. For assistance, contact Recovercapital@cyberservices.com Capital Crypto Recover on Telegram OR Call Number +1 (336)390-6684 via email: Capitalcryptorecover@zohomail.com you can visit his website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
2025-03-25