ОЛОН УЛСЫН ОЙН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Ойн талаарх хэдхэн баримт:
- Дэлхийн хуурай газрын 31 хувийг эзэлдэг ойн санг хамгаалах, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зорилгоор
2012 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн 3-р сарын 21-нд "Олон улсын ойн өдөр"-ийг тэмдэглэхээр шийдвэрлэсэн байдаг. Манай улс энэ өдрийн 2015 оноос эхлэн тэмдэглэж буй.
- Дэлхийн нүүрстөрөгчийн нөөцийн ½ нь ойн сан бүхий газрын хөрс, вегетацид хадгалагдаж байдаг.
- Дэлхийн 5 тэрбум гаруй хүн ой модод, тэдгээрийн дагалдах баялгийг хүнс, анагаах ухааны зорилгоор болон өдөр тутмын ахуй амьдралдаа хэрэглэдэг.
- “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум Мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин 2022-2024 онуудад нийт 9535 мод тарьж ажилласан.
Ой мод, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая!
#ТэрбумМод
#ОйнГазар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ