Нутгийн иргэд ГХЭ-ийн ойлголттой болж эхэллээ

Нутгийн иргэд ГХЭ-ийн ойлголттой болж эхэллээ

 

Дэлхийн геополитикийн бодлого батлан хамгаалах салбараар бус технологийн хөгжил дэвшлээр хэмжигдэж, үүнийг дагасан түүхий эдийн далд дайн өрнөж байна. Монгол улс энэ цаг үед л газрын хөрсөн дор буй ховор элементээрээ нөөцтэй улс орнуудтай өрсөлдөн эдийн засгаа тэлж хөгжүүлэх гараан дээр ирлээ. Энэ бол Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэй хайрханд олборлох газрын ховор элементийн төсөл. Өнгөрсөн оны 11-р сард Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэй ордод газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголиан Нэшнл Рийр  Ийрт” компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд эсэргүүцэн жагсаал хийснээр тус аймгийн засаг дарга М.Амарсанаа хайгуулын үйл ажиллагааг зогсоосон байдаг. Нутгийн иргэд бүү хэл Монголчуудад шинэ сонихон байсан газрын ховор элементийн төсөл цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэ цэн нь өсөж, бидний ирээдүй болох тухай мэдээллүүд ч дэлхий даяар нээлттэй болж байна.

Харин Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийг урагшлуулах, газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийн эргэн тойронд өрнөж буй асуудлууд эхнээсээ эерэгээр шийдэгдэж эхэллээ. Тодруулбал, Ховд аймгийн аймгийн засаг дарга М.Амарсанаа  “Монголиан Нэшнл Рийр” ХХК-ийн хайгуулын үйл ажиллагааг зогсоосон тухай захирамжаа цуцалж, олон талт ажлын хэсгийг байгуулж, эхний хурлаа хийгээд байна. Уг ажлын хэсэг нь Халзан Бүрэгтэй төслийн оролцогч талуудтай зөвлөлдөх, төслийг олон нийтэд таниулах, мэдээллийг цаг тухайд нь хүргэж ойлголцлыг цаг тухайд нь хүргэж сайжруулахаар ажиллаж байна. Мөн Халзан Бүрэгтэй төсөл  хэрхэн хэрэгжих, ямар үр дүнд хүрэх талаар санал бодлоо илэрхийлэх боломжийг оролцогч талууддаа олгохоор зөвшилцжээ. Мөн энэ ажлын хүрээнд компанийн зүгээс төсөл хэрэгжих сумандаа Мэдээллийн төв нээн тогтмол ажиллуулахаар болж байна. Ажлын хэсэгт орсон хүмүүсийн төлөөлөл газрын ховор элементийн тухай тодорхой мэдээлэл авах, бодит мэдээллийг нутгийн иргэдэд хүргэхээр сургалтад суухаар Улаанбаатар хот руу хөдлөөд байна. Монгол Улсын хэмжээнд газрын ховор элементийн ислийн 3.1 сая тонн нөөц бий. Энэ ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд эхний 15-рт эрэмблэгддэг. Харин олборлолтын үйл ажиллагаа эхэлбэл манай улс эдийн засгаа тэлэх, цаашлаад солонгоруулах бүрэн боломжтой бөгөөд засгийн газраас санаачлан УИХ-аар батлуулсан Үндэсний баялгийн сангийн орлогод бодит орлого оруулах стратегийн ач холбогдолтой.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ