Халзан бүрэгтэй урагшилж эхэллээ

Халзан бүрэгтэй урагшилж эхэллээ

 

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах Халзан бүрэгтэй ууланд газрын хорвор элементүүдийн ордыг ил аргаар ашиглах төсөл хэрэгжиж буй. Гэсэн ч өнгөрөгч оны намар нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаны улмаас Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа Халзан бүрэгтэйн төслийн хайгуулын үйл ажиллагааг зогсоох захирамж гаргасан байдаг. Харин шүүхээс аймгийн засаг даргын захирамжийг хүчингүй болгож, “Монголиан нэйшнл рийр ийрт корп” компанийг үйл ажиллагаагаа хэвийн явуулах шийдвэр гаргажээ. Ховд аймгийн засаг дарга М.Амарсанаа иргэдийн үймээн, самууныг дэвэргэхгүйн үүднээс ийм шийдвэр гаргасан ч угтаа бол Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэх ёстой гэж үзэж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Нутгийн иргэд ч газрын ховор элементийн талаарх үнэн бодитой мэдээлэл авч уг төслийг үргэлжүүлэх ёстой юм байна гэсэн байр суурьтай болж эхэлсэн байна.

Дэлхийн их гүрнүүдийн удирдагчид газрын ховор элементийн төлөө хэрхэн тэмцэлдэж байгааг бид харж буй. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Орос-Украины дайныг “Энхийн хэлэлцээр” байгуулан зогсоох дээр санал нэгдэж буйн цаад шалтгаан бол газрын ховор элемент.   АНУ Украинд зээлүүлсэн 350 тэрбум ам.долларынхоо өрөнд газрын ховор элементээ нийлүүл гэсэн шахалт үзүүлж байна.

Их гүрнүүдийн эмзэг цэг, сөргөлдөөний шалтгаан болж байгаа “газрын ховор” элемент Монголд бий. Ирээдүйд, дэлхийн технологийн хөгжлийг тодорхойлох газрын ховор элементтэй улсууд энэ нөөцөө “стратегийн нөөц” хэмээн хамгаалж байна. “Стратегийн нөөц” хэмээн хамгаалж байгаа гэдэг нь “хав дарж”, “ухаж олборлохгүй” хадгална гэсэн үг биш. Ирээдүйн үнэ цэнийг нь бид өөрсдөө ч төсөөлж үл барам газрын ховор элементийг Монгол улс ч ашиглах ёстой. Улс орон бүр өөрийн бодлого, стратеги, өөрийн туршлагаар энэ нөөцөө тогтоохоор уралдаж буй энэ цаг үед Монголын засгийн газар ч дэмжиж буйг АҮЭБ-ийн сайд Ц.Туваан хэдэнтээ мэдэгдсэн.

Газрын ховор элемент нь компьютер, гар утас, зай хураагуур, соронз, цахилгаан машин, сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах салбарт хамгийн чухал үүрэгтэй.

Халзанбүрэгтэй төслийг чөдөрлөх нь Монгол Улс дэлхийн хөгжлөөс хэдэн арван жилээр ухарч буй үйлдэл.

Тогтоогдсон нөөцөөрөө дэлхийд өрсөлдөхүйц ирээдүйтэй төсөл гэгдэх Халзан бүрэгтэй орд эдийн засгийн хувьд үр ашигтай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
ЯМАРЧ ОРДЫГ АШИГЛАЖ БОЛНО ГОЛ НЬ МОНГОЛ УЛС 51 ХУВИЙН АШИГ ХҮРТЭХ ЁСТОЙ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ АШИГЛУУЛАХГҮЙ
2025-03-14
Чоогоо:
Химийн элэментүүдийн талаар а ч ойлголт байхгүй эх оронч хэмээх шүлсээ үсэргэсэн оросын талын бууны охнойнууд зогсоох гэж оролдож байгаа
2025-03-13
ᠮᠠᠰᠢ ᠵᠥᠪ
2025-03-13
Lkhagvajav khureltsooj:
Өөрсдөө ашигладаг болчихоод л ухна биз. Одоо бол болоогүй шүү. Өөрсдөө нүүрсээ түлж байж ирээдүйд хэрэглэх энэ ховор элемэнт ээ ухаад гаргаад зарна гээд байгааг ойлгохгүй байна шүү
2025-03-12
Баагий:
Бүү хуц жогорхой чи
2025-03-12
Халзан бүлэгтэй төслийг энэ удаал лав биш хойч үедээ эрүүл онгоноор нь хүлээлгэж өгөх хэрэгтэй бид Хөшөөтөөс ашиг үзэж чадахгүй л байгаа шүү
2025-03-12
Улсаас тэтгэвэр тэтгэмж цалин эрүүл мэндийн үйлчилгээ авахаа болиод зурагт тв-гээ хог дээр хаяад гар утсаар мидрэл мидрэл юм бичихээ болиод ховддоо очиж уулын ам сахиад суугаарай
2025-03-12
Зочин:
Халзан бүрэгдэй уулыг ухах юм бол ховдын ард түмэн тиймч сайхан сэтгэлтэй хүлээж авахгүй монгол улс газрын баялагаа хятад улсад зөөгөөд юу олж авсан юм вэ харинч ард иргэд бүгд ядуу дорой амьдарч байна
2025-03-12
Улсаас тэтгэвэр тэтгэмж цалин эрүүл мэндийн үйлчилгээ авахаа болиод зурагт тв-гээ хог дээр хаяад гар утсаар мидрэл мидрэл юм бичихээ болиод ховддоо очиж уулын ам сахиад суугаарай
Г:
Дэлхий даяар эрэлттэй байгаа технолгийн чухал баялаг шүү. Нүүрё цаашаа энэ баялагаар эдийн засгаа босгож ирэх хэрэгтэй. Хятадууд газрын ховроор хүчирхэг болсон
2025-03-12
Зочин:
Энэ уран биш Газрын ховор элемент. Шал өөр зүйлтэй холиод хадуураад зүгээр явж байгаа төслөө хэлмэгдүүлж болохгүй шүү
2025-03-12
Зочин:
Энэ уран биш Газрын ховор элемент. Шал өөр зүйлтэй холиод хадуураад зүгээр явж байгаа төслөө хэлмэгдүүлж болохгүй шүү
2025-03-12
Зочин:
Уран ухах гэж солиорвол өөрсдийгөө сүйрүүлнэээ
2025-03-12
Зочин:
Энэ уран биш Газрын ховор элемент. Шал өөр зүйлтэй холиод хадуураад зүгээр явж байгаа төслөө хэлмэгдүүлж болохгүй шүү
Пагма.:
Заа нүүрсээ ухаад төрд гарсан луйварчид баяжаад зогсохгүй өрөнд оруулаад байгаа тэр өрөө дархын тулд ураан ухах гэж байна!!!! Гол ньЦаг нь болоогүй үед !!!! төр зайдалсан ухамсар гүй шуналт луйварчид !!!!!! Энэ төрийн үед эдийг нь хийж чадахгүй.!!!!!!! чадваргүй.итгэлгүй. худалч нар ш дээ. Монгол уранд халдашгүй. Хөгжих дүүрэн боломжийг эд. Хулгайлж луйвардсан. Эднээс бүх хулгайлагдсан. Хөрөнгөө иргэд авах л уранд халдсанаас илүү ашигтай шүү!!!!!! Ураанд хошуурах цаг нь болоогүй төрөө төвөхнүүлээд иргэдээ бас зөв төлөвшүүлээд дараа нь ярих асуудал шүү!!!!
2025-03-12
Зочин:
Энэ уран биш Газрын ховор элемент. Шал өөр зүйлтэй холиод хадуураад зүгээр явж байгаа төслөө хэлмэгдүүлж болохгүй шүү
zo:
төслөө хурдан урагшлуулаач
2025-03-12