Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна

Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна

 

Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 158 га талбайд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн газар чөлөөлөлтийн явцын талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтэн Ю.Одгэрэлээс тодрууллаа.

Тэрбээр “Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 1683 айлтай нөхөн олговрын гэрээ байгуулснаас 1663 айлын нөхөн олговрыг олгоод байгаа юм. Мөн 1067 нэгж талбарыг цэвэрлэж, ариутгасан бөгөөд газар чөлөөлтийн хүрээнд 2800 гаруй янданг буулгаснаар агаарын бохирдол буурахад нөлөөлж байна” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

БАРИЛГАЖУУЛАХ АЖИЛД ШИЛДЭГ ГЭСЭН ХҮМҮҮСИЙН ТАНЬЖ МЭДДЭГ 2, 3 ТОМ КОМПАНИУДАА ОРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ. ЯДАЖ ХАРИУЦЛАГАТАЙ, ЧАДАЛТАЙ, ЧАДАВХТАЙ, ХУРДАН, ЧАНАРТАЙ БАРИХ БАЙХ. ТАНИХГҮЙ, МЭДЭХГҮЙ КОМПАНИУД ОРУУЛБАЛ ЁСТОЙ БУДАА БОЛНО ШҮҮ. АЖЛАА ХИЙХГҮЙ АЛГА БОЛООД. ТЭГЭЭД НЭГ ХАЧИН ХӨӨСӨНЦӨР НААЖ, ШАВАР ШАВАРДСЭН, НЭГ ӨНГӨ АЛДДАГ ЭМУЛЬС, ШОХОЙ ТҮРХСЭН, ӨНГӨ АЛДАН ГАНДАЖ, ШАВАР НЬ ХОВХОРСОН ХОГИЙН ЮМ ХИЙНЭ ШҮҮ. ТАГТЫГ НЬ БАС БИ ЧАДНАЧУУДААР ХИЙЛГЭДЭГ. ЯДАЖ ЛЕНТ НААЛТЫГ НЬ Ч ХУУЛЧИХГҮЙ ОРХИДОГ СЭТГЭЛГҮЙ ГАРУУД БАЙДАГ.
2025-03-28