Шинийн нэгэнд туулай цагт босох ёстой

Шинийн нэгэнд туулай цагт босох ёстой

 

Туулай цагт орноосоо бос 5:40-7:40

Луу цагт мөрөө гарга 7:40-9:40 
 

ШИНИЙН 1:

Уур дуугаргаж, утаа гаргаж байгаа айл бүхэн цагаан сарын шинийн 1-ний өглөө яг туулай цагт босдог.

 

Өөрөөр хэлбэл, 5:40-7:40 цагийн хооронд босч чадаагүй бол тэр жилдээ сүлд хийморьтой байх талаар яриад ч хэрэггүй.

 

Гэхдээ хэвтрийн ч юм уу ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар босч чадахгүй хүмүүс сэрээд хэвтэж байдаг. Мөн сэвлэгийг нь үргээгүй хүүхэд унтаж байж болно.

 

Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн болон бүстэй хүүхэд зүгээ гаргадаг уламжлалтай.

 

Шинийн нэгний өглөө луу буюу 7:40-9:40 цагт золгодог. Шинийн 1-нд золгохдоо хэнийг ч ялгахгүйгээр бүх хүнийг хоёр хацар дээр нь заавал үнсдэг. Харин энэ өдрөөс хойш өөрийн хүүхэд болон ойрын садан төрлөө л үнсдэг. Золгосны дараа хангай дэлхийдээ идээ цайныхаа дээжийг өргөдөг юм.

 

Дэлхийг хүн төрүүлээгүй, хүнийг дэлхий төрүүлсэн учир дэлхий дээр байгаа хорхой бүхэн бидний хаан байдаг.

 

Тиймээс энэ бүхэнд Цагаан сарын хишиг хүртэх ёстой. Цагаан сарын хоол цайны хамгийн чухал нь цагаалга. Энэ ёсыг гүйцэтгэдэггүй Монгол айл гэж байхгүй болов уу. Хэрэв аав ээж нь хол байгаа тохиолдолд шинийн 1-нд золгож чадаагүй бол шинийн 3, 8, 15 эсвэл зуны эхэн сарын шинийн 15-нд учран золгох учиртай.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ