БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ЛУУ ЖИЛИЙН ОТГОН ШУУРХАЙ БОЛЛОО

Улирч буй модон луу жил манай Батлан Хамгаалах салбарт СЭРГЭЛТ авчирсан сайхан жил байлаа.
Батлан Хамгаалах салбарынхаа урсгал төсвийг 34% , хөрөнгө оруулалтыг 4 ДАХИН НЭМЭГДҮҮЛЛЭЭ.
Хорин жил хүлээгдсэн алба хаагчдынхаа ОНЦГОЙ НӨХЦӨЛИЙН НЭМЭГДЭЛИЙГ 25% болгон нэмэгдүүлэн олгож эхэллээ.
Алслагдсанд тооцогдох нэгтгэл ангийн алба хаагчдадаа 5 жил тутам 30 САРЫН ҮНДСЭН ЦАЛИНТАЙ ТЭНЦЭХ урамшуулал олгодог боллоо.
Хугацаат цэргийн алба хааж буй залуус АНГЛИ ХЭЛ, МОНГОЛ БИЧИГ, КОМПЬЮТЕРЫН сургалтад хамрагдаж цэргээс халагдахдаа бүгд ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ-тэй гэртээ харьдаг болох шинэчлэлийг хийлээ.
Энхийг дэмжих ажиллагааны оролцоог нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчид АНУ-д суралцангаа ажиллах боломжийг нээлээ.
Япон улстай батлан хамгаалах харилцаагаа өргөжүүлж өндөр технологи шилжүүлэн авах хэлэлцээр бхйгууллаа.
Технологижсон зэвсэгт хүчнийг бэхжүүлэх хүрээнд ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙН НЭГДСЭН ТӨВ байгуулах, сум, дроны үйлдвэртэй болох ажлыг эхлүүллээ.
ОЮУТАН ЦЭРЭГ хөтөлбөрийн журмыг шинэчилж 2 болон 3-р курсын оюутнууд хамрагдах боломжийг нээлээ.
УБ хотын түгжрэлийг бууруулах, алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 15000 оршин суугч бүхий ЯЛАЛТ дагуул хот байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Ирж буй хөхөгчин МОГОЙ жилд ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ-ийн зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж ИЛҮҮ АМЖИЛТ ГАРГАНА гэдэгтээ итгэл төгс байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ