“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаагаар 44 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ

Уг цогц арга хэмжээнд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 1000 орчим ЖДҮҮ эрхлэгч түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр оролцож, 50 мянган нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр сурталчлан борлуулсан.
Тодруулбал, урьдчилсан байдлаар 44 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээсэн бөгөөд энэ тоо өнгөрсөн оны 50 гаруй тэрбум төгрөгийн бараа эргэлтийг давах төлөвтэй байгааг нийслэлийн Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн дарга Д.Ундармаа "Амар байна уу 2025" цогц арга хэмжээний хаалтын үеэр онцолсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ