Шөнийн тарифын хөнгөлөлт өөрчлөгдлөө
3 цаг 43 мин

 

Гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.

Монгол улсын Засгийн газрын өчигдрийн  /2025.02.26/ хуралдааны 115 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл, өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн журамд өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлтөөр шөнийн тарифын хөнгөлөлт эдлэх хугацааг сунгаж, оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг байсныг оройн 21:00 цагаас өглөөний 09:00 цаг болгосон байна. Мөн 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчид сар бүр 700 кВт.ц-ийн хөнгөлөлтөд хамрагддаг байсныг 1500 кВт.ц, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчид сар бүр 1500 кВт.ц-ийн хөнгөлөлт эдэлдэг байсныг 3000 кВт.ц болгож хэрэглээний дээд хязгаарыг 2 дахин нэмэгдүүллээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Bairnii ailuuddaa bas hongololt bodoochee, adaglaad orgil tsagiin bus ued ugaalgiin mashinaa ajilluulna shd kk
2025-02-27