Сагсчин Б.Билгүүн МУГТ цол хүртлээ
3 цаг 24 мин

 

Б.Билгүүн БНСУ-ын Дэжин ахлах сургуульд суралцаж байхдаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхлэн мэргэжлийн тамирчин болох эхэллээ тавьсан. Түүнд 2007 онд Дунгүг их сургуульд элсэх, тус сургуулийн багт тоглох санал ирсэн ч Б.Билгүүн эх орондоо эргэж ирсэн.

Тэрбээр 2005 онд “Баганат өргөө” багийн бүрэлдэхүүнд багтаж “Дээд лиг”-т анх удаа тоглож эхэлжээ. Түүнээс хойш 10 гаруй жил “Хасын хүлэгүүд” багтайгаа “Дээд лиг”-т өрсөлдөж есөн удаа аваргын төлөө тоглосон билээ. “Хасын Хүлэгүүд” багийг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй юм.

Shuud.mn
Сонин хачин