Сар шинийн баяраар тав хоног амарна. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Даваа, Мягмар, Лхагва гарагийн гурав хоногийн хичээлийг амралтын өдөр нөхөж хичээллэхгүй гэж Боловсролын сайд П.Наранбаяр хэллээ. "Цагаан сарын амралтыг хэрхэн сунгах талаар Засгийн газар хуулийн төсөл өргөн барьж Хөдөлмөрийн тухай хуульд заасан заалтын дагуу зохицууллат хийнэ. Энэ жилийн цагаан сарын амралтыг Засгийн газар гуравдугаар сарын 3, 4, 5-ыг дуустал зарласан. Энэ гурав хоногийн амралтыг эдэлнэ. Харин гурав хоногийн хичээлийг цахимаар хичээллэх, даалгавар өгөх чиглэл өгсөн. Энэ хугацаанд сургууль гурав хоног амрах учраас дотуур байранд байгаа хүүхдүүдийг эцэг эхэд нь гараас гарт хүлээлгэн өгөх чиглэл өгсөн. Янз бүрийн байдлаар Бямба гарагт шууд хичээллэнэ гэх асуудлыг Боловсролын яамнаас мэдэгдээгүй" гэв.
Уншиж байна |