Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад төрийн айлчлал хийж байна.
Түүний айлчлалын талаар олон нийтийн сүлжээний хэрэглэгчид өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, хотын дарга асан Э.Бат-Үүл "Дарангуйлагч Лукашенко Монгол, тэр тусмаа Улаанбаатар Ардчиллын 30 жилд үсрэнгүй хөгжиж, барууны Хонконг маягтай болсныг хараад балмагдсан янзтай байв!
Улаанбаатар ардчилсан ёсоор угтсанд бас гомдоостой…" хэмээн жиргэжээ.
Дарангуйлагч Лукашенко, Монгол, тэр тусмаа Улаанбаатар Ардчиллын 30 жилд үсрэнгүй хөгжиж барууны Хонконг маягтай болсныг хараад балмагдсан янзтай байв!
— Эрдэнийн Бат-Үүл (@E_BatUul) June 4, 2024
Улаанбаатар ардчилсан ёсоор угтсанд бас гомдоостой…