УИХ дахь МАН-ын бүлэг бүрэн эрхийнхээ сүүлийн хуралдааныг өнөөдөр хийж, өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлынхаа үр дүнг ярилцжээ.
Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай намын бүлэг өнгөрсөн 4 жилд нийт 126 удаа хуралдаж, давхардсан тоогоор 327 асуудал хэлэлцсэн байна.
УИХ өнгөрсөн 4 жилд 2000 орчим хууль хэлэлцэж, шийдвэр гаргасан. Манай бүлэг үүнийг хэлэлцэж, гол ачааллыг нуруундаа авч, шийдвэрлэсэн.
Хамгийн гол нь бид энэ 4 жилд эв нэгдэлтэй, хариуцлагатай байсан. Сонгууль эхлэх гэж эрч жаахан саатсаныг эс тооцвол 4 жилд парламентын чуулган яг цагтаа эхэлсэн, хариуцлагатай 4 жил өнгөрч байна” хэмээн өөрсдийнхөө ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.