Төрийн банкны хувьцааны 49.26 хувийг Сангийн яам, 43.03 хувийн Хадгаламжийн даатгалын корпораци, 5.71 хувийг олон нийт эзэмшиж байна.
Иймээс тус байгууллагын хөрөнгийн захиран зарцуулалт олон нийтэд ил тод байх ёстой. Тус банкны хувьд 2024 онд нийт 237 худалдан авалт хийхээр төлөвлөсөн байна. Үүний хамгийн дүнтэй худалдан авалт нь 1.5 тэрбум төгрөгөөр салбаруудад суудлын цахилгаан автомашин нийлүүлэх, 2.7 тэрбумаар АТМ нийлүүлэх, 2.6 тэрбумаар Сторейж нийлүүлэх, 1.7 тэрбумаар сервер компьютер нийлүүлэх, 2,.5 тэрбум төгрөгөөр хоёр төрлийн пос төхөөрөмж нийлүүлэх, 1.9 тэрбумаар тавилга авах гэх зэрэг 200 гаруй худалдан авалт багтсан байна.
Хамгийн сүүлд гэхэд Төрийн банк ЧИХЭВЧ худалдан авахаар тендер зарласан байна. Тендерийн төсөвт өртөг 63 сая төгрөг байна. Бичиг баримтад дурдсанаар дээрх хөрөнгөөр 574 ширхэг чихэвч худалдан авахаар төлөвлөжээ.