УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа ирэх зургадугаар сарын 10-нд эхлүүлнэ. Тодруулбал, ээлжит сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө дуусгахаар хуульчилсан.
Энэ удаагийн сонгуулиар тойрогт нэр дэвшигчид орон нутгийн удирдах байгууллагаас байршуулсан сурталчилгааны самбарт зургаа байрлуулах үүрэг хүлээж байгаа. Хуульд зааснаар Сонгуулийн хууль нэмэлт өөрлөлт оруулсанаар тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбарыг сум, дүүргийн Засаг дарга нар бэлтгэж, байршуулахаар болсон. Энэхүү самбар байршуулах ажилд дүүргүүд харилцан адилгүй мөнгө дүнгээр самбар хийж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн хамгийн их хүн амтай СХД 331 сая төгрөгөөр сурталчилгааны самбар хийх бол Чингэлтэй дүүрэг 720 сая төгрөг төсөвлөсөн байна.
Тэгвэл нийслэлийн Баянзүрх дүүрэг 450 сая төгрөгөөр сурталчилгааны самбар хийх юм.
Уншиж байна |