Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон 33 дахь удаагийн зуны олимпын наадам үзэх боломжийг ХААН Банк харилцагчдадаа олгохоор VISA-тай хамтарсан картын урамшуулалт аяныг 2024.04.01-2024.05.31-ний өдрийг дуустал зарласан билээ. Тэгвэл тус аяны эхний тохирлын эзэд тодорч, “Парис-2024” зуны олимпын наадам үзэх эрхийн батламжаа өнөөдөр гардан авлаа.
Тодруулбал, 2024.04.01-2024.04.30-ныөдрийг хүртэлх хугацаанд аяны болзол ханган тохирлын эрх авсан оролцогчдоослхагва гарагт ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар хоёр харилцагчийг шууд дамжуулан тодруулсан юм.
Ц***М НАРАНТУЯА,9915****
Г*******Р САРАНГУА, 9566****
II ээлжийн тохирол 2024.05.01-2024.05.31-ний өдрийг дуустал хугацаанд аяны болзол хангасан харилцагчдаас 2 хүнийг 2024 оны 6-р сарын 7-ны өдөр мөн шууд дамжуулан тодруулна.
Харилцагч та урамшуулалт аянд оролцохыг хүсвэлХААН Банкны ПОС төхөөрөмж болон Digi POS аппликэйшнд VISA картаа уншуулахад л хангалттай. Ингэхдээ 300,000₮ тутамд болон олон улсын вэбсайтаас онлайн худалдан авалт хийсэн 300,000₮ тутамд нэг тохирлын эрх авч энэхүү урамшуулалд оролцох боломжтой юм.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Уншиж байна |