Төв банк 2024 оны төсвийн жилээс эхлэн төсвийн мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх Шилэн дансны мэдээллээ хаалттай болгосон. Нэг үгээр Төв банк татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаарх мэдээлэлтэй иргэд танилцах боломжгүй гэсэн үг.
Тэгвэл Монголбанкнаас Цахилгаан автомашины цэнэглэгч худалдан авахаар ТЕНДЕР зарласан байна. Харин энэхүү худалдан авалт нь 2024 оны худалдан авалтын төлөвлөгөөнд дурьдагдаагүй байгааг Шилэн данснаас харж болно. Тендерийн баримт тусгаснаар нийт 65 сая төгрөгөөр цахилгаан машины ХОЁР цэнэглэгч худалдан авахаар төлөвлөжээ.
Сонирхуулахад, төв банк 2024 оны төсвийн жилд цалин, хөлс ба нэмэгдэл урамшуулалд 41 тэрбум, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэлд таван тэрбум, байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд хоёр тэрбум, хангамж, бараа материалын зардалд хоёр тэрбум, нормативт зардалд ДОЛООН тэрбум, эд хогшлын урсгал засварын зардалд 1.5 тэрбум, томилолт, зочны зардал ДӨРВӨН тэрбум, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамжид 13 тэрбум, бараа, үйлчилгээний бусад зардалд 2.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Гэвч энэ төлөвлөгөөний дагуу дээрх мөнгө хаашаа ямар байдлаар зарцуулагдаж байгаа талаарх мэдээллийг сар бүрээр ард иргэд харах боломжгүй. Мэдээллийн эхэнд дурдсанаар энэ мэдээлэл ХААЛТТАЙ байна.
Уншиж байна |