Бизнесийг тань өсгөж, үнэ цэнийг нэмэгдүүлэх “Бизнес төв” Сэлэнгэ аймагт нээгдлээ
2024-04-30

Бизнес эрхлэгчдийн хувьд аливаа банкнаас төлбөр тооцоог найдвартай гүйцэтгэхмөн зээл, санхүүжилтийг шуурхай хүртээмжтэй олгодог байх гэсэн шаардлага өргөжин тэлж, улмаар бизнесээ урт удаан амжилттай удирдахад дэмжих “зөвлөх”“хамтрагч” байхыг эрэлхийлэх болсон.

Ялангуяа орон нутгийн бизнес эрхлэгчдэд нийслэл хотод түгээмэл байдаг сургалт, зөвлөх үйлчилгээ, шинэлэг мэдээ мэдээллийг авахад цаг хугацаа орон зай, санхүүгийн бэрхшээлүүд тулгардаг гэж хэлж болно. Тиймээс ХААН банкнаас жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан зориулсан “Бизнес төв”-ийг томоохон аймгуудад нээж буй билээ.

Өнөөдөр Сэлэнгэ аймагт  шинэхэн “Бизнес төв”-ийг нээж, аймгийн бизнес эрхлэгчид өөрт шаардлагатай санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг цогцоор нь нэг дороос авах боломж бүрдлээ.

Сэлэнгэ аймагт газар тариалан, хүнсний ногоо, худалдааны чиглэлийн аж ахуй нэгж, хувиараа бизнес эрхлэгчид зонхилдог газар тариалангийн бүс нутаг билээ. Тэгвэл улсын нийт үр тарианы хэрэгцээний 50 хувь, төмс хүнсний ногооны 25-30 хувийг дангаар хангадаг 500компани, 2000 гаруйтариаланч иргэдэд бизнесээ тогтвортой, амжилттай удирдах, урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах, хүний нөөцөө ухаалаг удирдах гэх мэт сургалт зөвлөгөөг хүргэхэд бэлэн болж, санхүүгийн үйлчилгээг илүү ойртуулаад байна. 

Эрхэм бизнес эрхлэгч та Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг бол Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум,Гаалийн байгууллагын дэргэд байрлах ХААН Банкны бизнес төвөөр үйлчлүүлэн, тав тухтай, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй. 

Хамтын өсөлт төгөлдөр- ХААН Банк

Shuud.mn
Сонин хачин
Good:
BE CAREFUL of crypto platforms promising huge returns. They lure people into fake programs. I lost 198,450 USD last year. While researching on how to recover my funds, I came across several recommendations on the Bitcoin Abuse Forum about HACKERSTEVE. I contacted him via his email on hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/, and he helped me recover all my funds. If you've also been a victim of financial scams, don't hesitate to get in touch with him.
2024-05-03

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-30