Манай улсад ипотекийн зээл 2013 оноос хойш хөгжиж томорч ирсэн байгаа. Хамгийн сүүлийн үеийн статистик судалгаагаар бол 7.8 их наяд төгрөгийн ипотекийн зах зээл байна.
Сүүлийн хоёр жилд ипотекийн зээлийн үлдэгдэл 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэж, зээлтэй иргэдийн тоо 115.6 мянгад хүрлээ. Ипотекийн зээл авахаар 6.4 мянган өрх банкинд хүсэлт гаргаад байна. Жил болгон зээлийн үлдэгдэл нэмэгддэг. Гэтэл сүүлийн үед ипотекийн зээл олгогдохгүй зогссон мэт яригдах нь буруу юм. Нөгөө талаар иргэдийн зээл авалт хэвийн үргэлжилж байгаа гэдгийг албаныхан хэллээ.
Уншиж байна |