Банк, санхүүгийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын онолын болон мэргэжлийн ур чадвар, бүтээлч сэтгэлгээг сорьдог Ж.ПитерМорроугийн нэрэмжит олимпиадыг ХААН Банк 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
Олимпиад 5-р сарын 3-ны өдөрболох бөгөөд өмнөх жилүүдийн адилаар оюутнууд ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөнө.Ганцаарчилсан төрөлд зөвхөн багийн гишүүд оролцох боломжтой. Нэг их дээд сургуулиас хоёр баг, харин хөдөө орон нутагт салбартай сургуулиудын хувьд орон нутгийн баг оролцох боломжтой юм. Баг тус бүр 5 гишүүнтэй байх бабүх гишүүн банк санхүүгийн чиглэлээр 3, 4-р курст суралцаж буй оюутнууд байх шаардлагатай юм.
Багийн төрөлд тэргүүн байр эзэлсэн багцом, өргөмжлөл, 3 сая төгрөгийн мөнгөн шагналтайгаас ганцаарчилсан төрөлд эхний таван байранд шалгарсан оюутнуудадгадна уламжлал ёсоор ХААН Банканд ажилд орох урилга гардуулна гэдгийг дуулгахад таатай байна.
Олимпиадын бүртгэл4-р сарын 29-ний өдөр хүртэл болох тул сургуулиуд оролцох багуудынхаа материалыг recruiters@khanbank.comцахим хаяг рууирүүлнэ үү. Үүнд,
Ирээдүйн банк, санхүүгийн салбарт манлайлах мэргэжилтэн та 6500 гаруй ажилтантай Монгол Улсын хамгийн том банк болох ХААН Банкнаас ажлын гараагаа эхлэхийг хүсвэл түвшинд хүрэхийг хүсэж байвал энэхүү олимпиадаас бүү хоцроорой.
Олимпиадын удирдамж, дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
ХАМТДАА МЭДЛЭГЭЭ ӨСГӨЕ
Уншиж байна |