Увс аймгийн иргэд Сонгуулийн ерөнхий хороонд шаардлага хүргүүлээ.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Батболд "СЕХ-ны тогтоол гарсан байна. Аймаг нийслэлд сонгуулийн хороо байгуулах тухай юм байна. Увс аймгийн Сонгуулийн хороонд байгуулахдаа ИТХ-аас санал авдаг. 7 хүний бүрэлдэхүүнтэй санал хүргүүлсэн гэвч хуулиар орох ёстой хүмүүсийг 9 болтол өргөтгөсөн байна. Аймгийн ИТХ-ын даргыг нь хасаад дандаа Ч.Хүрэлбаатар сайдын хамаарал бүхий хүмүүсийг оруулжээ. Босоо удирдлагатай байгууллагуудын дарга нарыг сонгон оруулжээ. Төрийн албаны ажлыг гацааж байгаа хүмүүсийн нэрс ч байна.
Увс аймагт олон жил даргаар ажилласан, төрийн албаны нэртэй ажил гацаадаг дарга нарыг томилжээ. Энэ хүмүүс сонгуулийг будилантуулна. Ч.Хүрэлбаатар СЕХ-нд нөлөөлөх гэж хардаж байна" гэлээ.
Уншиж байна |