Сэлэнгэ аймагт 13 настай охиныг хүчирхийлсэн цагдаагийн алба хаагч нарыг шалгаж эхэлсэн. Өчигдөр тэднийг авчирч, нэгийг нь цагдан хорьсон бол гурвыг нь гадуур байцаалт явуулж эхэлжээ. Тухайн мэдээлэл гарсан даруйд нэг алба хаагч нь амиа хорлохыг завдсан байна. Түүнийг өнгөрсөн шөнө Улаанбаатар хотоос баривчилж нөгөө гурваас тусад нь цагдан хорьжээ.
ЦЕГ-ын дарга Т.Сүхболд энэ хэрэгт өөрөө анхаарал хандуулж, дотооддоо шалгаж эхэлсэн бөгөөд Ерөнхий сайдын үүрэг болгосноор шалгалтын ажиллагааг явуулж, сэжигтэн этгүүдийг хойшлуулашгүйгээр баривчилсан байна.