Сэлэнгэ аймагт цагдаагийн алба хаагч нар 13 настай охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан. Хэрэгтэй холбогдуулан ЦЕГ-аас шалгалт явуулж, өчигдөр газрын дарга Т.Сүхболд тэргүүтэй хүмүүс хүчин хийсэн цагдаа нарыг баривчлахаар явсан билээ. Тэгвэл шөнө тэднийг хойшлуулашгүйгээр баривчилж авчраад, нэгийг нь цагдан хорьж, гурвыг нь цагдан хорих эсэхийг өнөөдөр шийдэхээр болжээ.
Мөн тэрбээр тус цагдаагийн газрын алба хаагчидтай уулзаж, цагдаагийн газрын удирдах албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дарга Ж.Энхбат нарын гурван удирдах албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ.
Уншиж байна |