Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар гурван шатны шүүхээс 20 жилийн хорих ял оноож, улмаар таван жил хоригдоод суллагдсан билээ. Учир нь тэднийг дээрх гэмт хэрэг үйлдээгүй хилс хэрэгт гүтгэгдсэн хэмээн үзэж Дээд шатны шүүхээс батлан даалтад гаргаж сулласан байдаг.
Харин таван жил хорих ангид тарчлагдаж, сэтгэл санаа болон бие махбодийн хүнд гэмтэл авсан Т.Чимгээ өмгөөлөгч, төрсөн ахынхаа хамт нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад ханджээ. Тэд өнөөдөр ХЗДХЯ-нд өөрсдийн биеэр очиж уулзсан байна.
Өмгөөлөгч С.Оюунцэцэгийн хэлснээр "Мэдээлэл өгөх боломж алга. Ажил хэргийн талаар уулзсан. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандсан ч хүлээж аваагүй. Одоо дахин хандаагүй байна. Бидний хүсэлтийг хүлээж авах ёстой. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж шүүхэд хандана. Яаж шийдэхийг нь бид нар мэдэхгүй байна. Т.Чимгээгийн биеийн байдал сайнгүй, эмнэлгээр явж байгаа" гэжээ.
Уншиж байна |