Сүүлийн үед зах худалдааны төвүүд болон томоохон дэлгүүрүүдээр өндөгний нөөц ховордож, зарим газарт тасраад удаж байна. Тэгвэл шалтгаан нь ОХУ-аас импортоор орж ирдэг өндөг тасраад хоёр сарын нүүр үзэж байгаа энэ хугацаанд дотоодынхоо өндөгний хэрэгцээг хангадаг "Түмэн шувуут" болон "Баян" хувьцаат компаниуд өндөгний хэрэгцээгээ хангаж чадахгүй, хомстолд орсон байгаагаа учирлаж хэлэв.
"Түмэн шувуут" компанийн удирдлагууд "Түр зуурын хомстол үүссэн байгаа. Өндөгний үнээ 11 сараас хойш өсгөж нэмээгүй. Цаашид ч нэмэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа юм. Өндөг хомстох хэрээр эрэлт ихэссээр өндөг сурсан хайсан хүмүүс захаар харагдах болов. Өндөгний олдоц яагаад буурч муудсаныг худалдаачид ч мэдэхгүй байна. Цаанаасаа тасарсан гэх яагаад гэдгийг мэдэхгүй байна гэсэн тайлбар өгөв. Монгол Улсын дотоодын өндөгний хэрэгцээний 50 хувийг ОХУ хангадаг. ОХУ-д инфляц өссөний улмаас өндөг үнэд орж, ширхэглэн зарж эхэлсэн байна.
Дашрамд дуулгахад, ОХУ-аас импортоор ирж байгаа өндөг бол удаан хадгалагдсан чанаргүй, амин дэмгүй байдаг гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг. Тодруулбал, өндөг удах тусам ууршилт буюу хаталт явагдаж өндгөн доторх хийн зай нь томордог байна. Тиймээс удаан хадгалсан өндөг шинэ өндөгнөөс хөнгөн байдаг ажээ.
Өндгийг гэрэл рүү ойртуулан харахад хар цэгүүд, эсвэл юу ч гэрэлтэхгүй байвал хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас зөвлөлөө. Эрүүл сайн чанарын өндөгний хальс нь бат бөх, зузаан байдаг байна.
Уншиж байна |