Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн Давж заалдах шатны шүүх хурал долоон өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс Хөгжлийн банкны хэрэгт холбогдогч давж заалдсан 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргасан байна. Тухайлбал, гишүүн, сайд асан Фортуна Н.Батбаярт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгасан болохыг шүүх бүрэлдэхүүн тодотгов.