Олон нийтийн цахим сүлжээнд 2024.03.20-ны өдөр "...сэрэмжлүүлэг нэртэйгээр хүүхдийг үл таних хүн авч явах гэж оролдсон...” гэх мэдээлэл нийтлэгдсэн.
Цахим орчинд нийтлэгдсэн мэдээлэл болон иргэний дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулахад нэр бүхий такси үйлчилгээний жолооч Б нь иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу хүүхэд тээвэрлэх гэж байхдаа өөр хүүхдийг андуурсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна.
Хэдийгээр дээрх асуудалд олон нийтийн цахим сүлжээнд дурдсан шиг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдоогүй боловч Та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Уншиж байна |