ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна
Хар тамхины хэрэгт холбогдсон 15-64 насны хүмүүсийн 88 хувь нь эрчүүд байна
2024-03-15

Цагдаагийн байгууллагаас хар тамхины хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

 

Сүүлийн 7 жилийн байдлаар манай улсын нутаг дэвсгэрт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой 1524 гэмт хэрэг бүртгэгдэж, 1945 хүн холбогдсон байна. Цар тахлын үед энэ хэрэг бага байсан бол хил нээгдсэнээр хойш нэмэгдэх хандлагатай байна.

 

2021 онд 187 хэрэг, 2022 онд 230 хэрэг, 2023 онд 238 хэрэг бүртгэгдсэн байна. Нийт гэмт хэргийн 80 хувь нь Улаанбаатарт, 20 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүмүүс 15-64 насныхан бөгөөд тэдний 88 хувь нь эрчүүд, 12 хувь нь эмэгтэйчүүд байна. 

 

Монгол Улсын 12 иргэн хар тамхины хэргээр гадаадын найман улсад ял эдэлж байна. Тэд хар тамхи зөөвөрлөж байгаад баригдаж, ял шийтгүүлжээ. Харин Монгол Улсад гадаадын 44 иргэн хар тамхины хэргээр 7-12 жилийн ял эдэлж байна.

 

2017 оноос хойш нэг хүний дундаж хэрэглээгээр тооцож үзэхэд 349 000 хүн хэрэглэх хэмжээний хар тамхийг хураан авсан. Хураан авсан хар тамхины 34 хувь нь гадаад улсад лабораторийн аргаар үйлдвэрлэсэн бодис, үлдсэн 66 хувь нь Монгол Улсын хөрсөнд ургасан ургамал байна.

 

Монгол Улс жил бүр өөрийн нутаг дэвсгэрт ургадаг ургамлыг устгадаг. Үүний үр дүнд гурван аймгийн нутаг дэвсгэрт ургадаг ургамлын тархалтыг бүрэн зогсоосон" гэдэг мэдээллийг Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Х.Түвшинбаяр өглөө. 

 

НҮБ-аас манай хөрш БНХАУ, ОХУ-ыг шинэ төрлийн бодисыг үйлдвэрлэх эрсдэлтэй гэж зарласан байна.

 

БНХАУ-д хар тамхинд донтсон 3 сая хүн байгаа бөгөөд жилд дундажаар 40 000 хүн нас бардаг байна.

ОХУ-д хар тамхинаас болж, жилд 7 000 хүн нас бардаг. Сүүлийн 2 жилд хар тамхи үйлдвэрлэдэг лаборатори нь 40 хувиар нэмэгдсэн байна.

 

Сүүлийн 7 жилийн байдлаар Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийн завдсан хар тамхины 46 хувь нь БНХАУ-аар дамжиж иржээ.

 

НҮБ-ын Хар тамхитай тэмцэх албаны судалгаагаар дэлхийд 15-64 насны 275 сая хүн хар тамхи хэрэглэж байна. 2023 он гэхэд ядуу буурай, хөгжиж буй орнуудын хар тамхи хэрэглэгчдийн тоо 40 хувиар өснө хэмээн тооцоолжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Bren:
THIS IS HOW YOU CAN RECOVER YOUR LOST CRYPTO? Are you a victim of Investment, BTC, Forex, NFT, Credit card, etc Scam? Do you want to investigate a cheating spouse? Do you desire credit repair (all bureaus)? Contact Hacker Steve (Funds Recovery agent) asap to get started. He specializes in all cases of ethical hacking, cryptocurrency, fake investment schemes, recovery scam, credit repair, stolen account, etc. Stay safe out there! Hackersteve911@gmail.com https://hackersteve.great-site.net/
2024-03-23
эрчүүд тэнэг юм байна . эр юм байж хүн шиг амьдарч чадахгүй арчаагүй сул доройгийнх
2024-03-15