Тээврийн цагдаагийн албанаас өчигдрөөс эхлэн нийслэлийн төв замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилж, туршилт амжилттай болсон талаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Тэгвэл урьдчилан мэдээлэхгүйгээр туршилтыг хийсэн Тээврийн цагдаагийн газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаалыг Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр буулгажээ.
Хуульзүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийн бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов.
“Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье" хэмээн цахим хуудсанаа бичжээ.