Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2024.03.11-ний 20.55 цагийн үед иргэн Ш /эр, 23 настай, эрэгтэй/ нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз Э/ 27 настай эрэгтэй/-тэй маргалдаж, зэвсгийн чанартай зүйлээр гэмтээсэн байна. Энэ тухай дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн түүний үйлдэлд сануулга өгч, агаарт хий буудан аюулгүй болгож, саатуулсан байна. Мөн хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.
Хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан, заналхийлэхээр зэвсэглэсэн этгээдийн үйлдлийг цагдаагийн алба хаагчид энгийн аргаар таслан зогсоох боломжгүй нөхцөлд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэж дахин хохирол учруулахаас таслан зогсоох хуулийн эрхтэй юм.
Уншиж байна |