Иргэн Б.Б нь 2024.02.01-ний өдөр Ховд аймаг Мянгад сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын тогтоолын 1-р хавсралтын “Ховор амьтны жагсаалт”-д орсон 1 тооны зэрлэг гахай тээвэрлэж, 11.380.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан байна.
Экологийн цагдаагийн албанаас түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Мөн иргэн Б.А нь 2024.01.27-ны өдөр Төв аймаг Борнуур сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар мод бэлтгэж 1.950.000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулжээ. Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.
Уншиж байна |