Архангай аймгийн Өндөр-Улаан сум Донгой багийн “Донгойн даваа” гэдэг газарт бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины жолооч гэмтэж, нэг хүн нас баржээ. Энэ тухай дуудлагыг 2024.03.07-ны 04:20 цагт хүлээн авсан байна.
Өндөр-Улаан сумаас Эрдэнэбулган сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-ын “Бонго-3” загварын ачааны автомашины араас мөн чиглэлд зорчиж явсан А-гийн “Королла” загварын суудлын автомашин мөргөжээ. Ослын улмаас суудлын машины жолооч, 36 настай эрэгтэй бэртсэн байсныг эмнэлэгт шилжүүлсэн байна. Мөн ослын улмаас 36 настай эрэгтэй машины төмөр эд ангид хавчуулагдан амь насаа алджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.