Хэсэг залуусын анхны уран бүтээл болох "ЗОРЧИГЧ" хэмээх уран кино бүх IPTV болон сошиал платформуудаар гарч байтал хорон санаатнууд ORI сайтаас бичиж аван “Өнөөдрийн сонин сайхан” хэмээх пэйжид үнэгүй байршуулж орхижээ. Хулгай аль хэдийн 20 шахам мянган хандалт авсан нь эмгэнэлтэй. Залуус мөнгөө өөрсдөө босгож, байдаг бүхнээ зориулан хийсэн байтал ийнхүү бидний дорой сэтгэлгээний хохирогч болсон байна.
“Бид хошин шогийн, эсвэл тулаантай кино буюу комэршл бүтээл хийх боломж байсан ч анхны уран бүтээл гэх утгаараа нийгэмдээ хандсан байгаа юмс үзэгдлийг байгаагаар нь харуулсан бүтээл хийхийг зорьсон ч ийм азгүй явдалтай учирлаа” хэмээн уран бүтээлч залуус харамсан ярьж байна. Тэд албан ёсоор өргөдөл гомдол гарган, кибер цагдаагийн газарт ханджээ.
Манай хэрэглэгчид ч бас ухамсартай байх шаарлагатай байгаа нь асуудлын нөгөө тал юм. Мэдээж сайн нь муугаасаа их байдаг хорвоо дээр ингэх тусам нь мөнгө төлж үзнэ гэдгээ илэрхийлсэн хүмүүс ч их байгаа аж.
Та ч мөн тэдэнтэй нэгдэхийг хүсвэл бүх IPTV, DDish, ORI, lookTV, Voo зэрэг платформууд руу нэвтэрч, "ЗОРЧИГЧ" уран сайхны киног хүлээн авч, уран бүтээлч залуусыг дэмжээрэй.
Уншиж байна |