Цахим залилангаас хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх зөвлөмжийг хүргэе.
1. Өөрийн имэйл хаяг, цахим ертөнцийн бусад account-ийнхаа нэвтрэх нууц үгийг 8-аас дээш тэмдэгттэй байлгах
2. Цахим хаяг, facebook-ээ давхар давхар хамгаалалттай байлгах. Таны тогтмол хэрэглэдэг ухаалаг төхөөрөмжөөс өөр бусад төхөөрөмжөөр нэвтрэх гэвэл password-с гадна зөвхөн таны мэддэг тусгай кодоор нэвтрэх болгож тохируулах
3. Гар утас, суурин болон зөөврийн компьютероо лицензтэй антивирус, интернет хамгаалагчтай байлгах.
4. Элдэв /Та хэзээ гэрлэх вэ? Хэдэн хүн танд хайртай вэ? Хэзээ үхэх вэ? Ямар бэлэг авах вэ?/гэх мэт холбоос руу хэзээ ч хэзээ ч бүү нэвтэр
5. Нүүр номонд зураггүй, сонин нэртэй, хагас нүцгэн, түүхгүй, өөр бусад найзын хандалтгүй хэн нэгний хүсэлтийг битгий хүлээж ав
7. Өөрийн цахим болон ухаалаг төхөөрөмжөө бусдад шилжүүлэхээс татгалз
8. Хувийн онц чухал зураг болон хүнд үзүүлж болохгүй мэдээлэл байгаа бол тухайн төхөөрөмж дээрээ тусгай password-оор нэвтэрдэг APP, Folder ашигла.
9. Чатаар ирсэн элдэв дүрс, дуу, холбоос, зураг зэрэг дээр бүү дар
10. Виза картынхаа нууц үгийг хэн нэгэнд хэлэхгүй байх
Уншиж байна |