Машин шатсан гурван дуудлага иржээ
2024-02-15

Онцгой байдлын байгууллагад өчигдөр автомашин шатсан гурван дуудлага иржээ. 

 

 

Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зүүннарангийн 18 дугаар гудамжинд гараж шатсан тухай дуудлага 2024.02.14-ний 14:02 цагт ирсэн байна. Иргэн Т-ын 4х5 метрийн хэмжээтэй гаражийн хана, тааз, дотор нь байсан "Тоёота-Акуа" загварын суудлын автомашин шатаж байсныг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж унтраажээ.

 

Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган Цагаан даваа багийн “Цагаан даваа” гэдэг газарт суудлын автомашин шатсан дуудлагыг 2024.02.14-ний 18:02 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид иргэн Э-ийн  “Тоёота камри” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраасан байна.

 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн “Цайдамын хөндий” гэдэг газарт суудлын автомашин шатжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид иргэн Я-ын “Тоёота пробокс” загварын суудлын автомашин шатаж байсныг унтраажээ. 

Shuud.mn
Сонин хачин
Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Цагаан даваанд яагаад ингэж их машин шатаад байна?
2024-02-15