Халиа тошин, шар усны үерээс сэргийлэх талаар НОК мэдээлэл хийлээ.
НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Өнөөдрийн байдлаар 24 хорооны 33 байршилд халиа тошин үүссэн нөхцөл байдалтай байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, дүүргийн холбогдох байгууллагын 284 ажилтан, алба хаагч, 48 техник хэрэгсэлтэй 8460 метр суваг шуудуу татаж, 401 тонн мөсийг гаргаж тээвэрлэн, далан босгох ажлыг зохион байгуулж, 7 айл өөрсдөө нүүж, хоёр айлыг онцгой байдлын байгууллагаас нүүлгэж эрсдэлээс сэргийлж ажилласан.
Өнгөрсөн оны 11, 12 дугаар сард олон жилийн дунджаас 2-3 дахин их цас орж, Улаанбаатар хотод 17-19 см-ийн цасан бүрхүүл тогтсон. Энэ цаашид шар усны үер үүсэж болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байгаа учир НОК худалдаж, ГАМШГИЙН ШАР ТҮВШИН тогтоосон. Энэ дагуу халиа тошинд өртсөн айл өрх, иргэний аюулгүй байдлыг хангах мөсийг зөөж тээвэрлэх, суваг шуудуу татах зэрэг уьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулахн ажиллаж байна" гэлээ.
Уншиж байна |