Ерөнхий прокурорын газар 850 сая төгрөгөөр ТАВИЛГА авна
2024-02-14

Энэ сарын эхээр Улсын ерөнхий прокурорын газар хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаах ажиллагаа болон бусад шүүх ажиллагаанд прокурорын аюулгүй байдлыг хангах зорилгоор  1.3 тэрбумаар компьютер, тоног төхөөрөмж  авахаар тендер зарласан тухай мэдээллийг хүргэсэн. 

 

 

Тухайн үед энэхүү худалдан авалт нь тус газрын 2024 оны худалдан авах төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ мэдээлэл мэдээлэл бэлтгэн хүргэснээс хойших 10 гаруй хоногт дээрх худалдан авалтыг тус газар худалдан авах төлөвлөгөөндөө тусгаагүй байна. 

 

 

Тэгвэл Монгол-Улсын ерөнхий прокурорын газраас ээлжит тендерээ зарласан байна. Тус худалдан авалт нь 850 сая төгрөгийн төсөвт өртөгтэй байгаа бөгөөд урсгал төсвийн хөрөнгөө санхүүжигдэхээр тусгагджээ. Уг хөрөнгөөр удирдлагын ширээ, удирдлагын сандал, ном хувцасны шүүгээ, хурлын ширээ, 3 хос буйдан зэрэг 18 төрлийн тавилга авахаар төлөвлөсөн байна. 

 

Shuud.mn
Сонин хачин