Өнгөрсөн шөнө цасанд суусан 31 машиныг гаргаж, 138 хүний аюулгүй байдлыг хангажээ

Өнгөрсөн шөнө цасанд суусан 31 машиныг гаргаж, 138 хүний аюулгүй байдлыг хангажээ

Дундговь аймгийн Онцгой байдлын газар өнгөрсөн шөнө буюу 2024.02.12-ны 19:00 цагаас өнөөдөр өглөөний 06:00 цагийн хооронд  цасанд суусан 31 автомашиныг гаргаж, 138 хүний аюулгүй байдлыг хангажээ. 

 

 

Цас шуурсны улмаас орон нутгийн зам цасанд дарагдсан, улсын чанартай автозам халтиргаа гулгаа ихтэй хөдөлгөөн үйлдэхэд хүндрэлтэй байгаа тул иргэн та тээврийн хэрэгслийн чанар, бүрэн бүтэн байдлыг харгалзан замд гарах, шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэхгүй байх, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай явахыг зөвлөж байна.

 

Өнөөдөр Дундговь аймгийн төв хэсгээр ялимгүй цас орж, нийт нутгаар салхи 5-10м/с байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ