Монголын Бурхан шашинтны Төв Гандантэгчэнлин хийд өнөөдөр буюу 2024.02.08-ны 16:00-17:00 цагт “Сор зална”.
Тухайн жилд учирсан болон учрах өвчин зовлон, ган зуд, алив муу муухай бүхнийг хөөн зайлуулж хуучин номын хурлын 29-ний өдрөөс үдээс хойно Чойжил бурханы үүднээс Сор залдаг.
“Сор” гэдэг нь хадуур гэсэн үг бөгөөд нисванист сэтгэлээс үүдсэн сав, шимийн амьтдыг хорлогч ад, зэтгэрийг хатуу тарнийн зан үйл, бясалгалын үүднээс уг үндсээр нь хадуур мэт хяргаж галд шатаан устгаад сайн сайхныг галын дөл адил бадраах бэлгэдэлтэй зан үйл юм. Ингэж Сахиус бурхадын тахилга бясалгалаар өнгөрч буй жилийнхээ бүх муу муухайг үлдэн хөөж, угтан ирж буй жилдээ сайн сайхныг жигдлэн даатгаж ачлалын тахил өргөн өлзий оршоосноор Хуучин номын хурал өндөрлөнө.
Уншиж байна |