Цагдаагийн байгууллагад энэ сарын 03-ны өдөр Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт “Зам тээврийн ноцтой осол гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээлийн дагуу аймгийн цагдаагийн газрын Булган сумын цагдаагийн хэлтсээс шалгахад тус сумын "Шар кемп" гэх газарт ачаа тээврийн зориулалттай хоёр зүтгүүр замын хөдөлгөөнд оролцох үедээ мөргөлдөж, ослын улмаас нэг тээврийн хэрэгслийн жолооч харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан байна.
Иймд жолооч та тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, орон нутгийн замд зорчих үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган замын нөхцөлд тохируулж анхаарал, болгоомжтой хөдөлгөөнд оролцох, Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, өөрсдийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Уншиж байна |