Хотын дарга Х.Нямбаатар авлигаар газар авч, замбараагүй орон сууцны хороолол барьсан компаниудтай тэмцэхээ мэдэгдэв. Энэ тухай хотын дарга “Баянгол дүүргийн 28 дугаар хорооны Голден парк гэж гамшиг болсон хороолол байна. Бид үүний алдааг засаж, Голден паркийг сургууль, цэцэрлэгтэй болгох ажил энэ жил эхэлнэ.
Алтай хотхон 12 000 айлтай, ямар ч сургууль цэцэрлэггүй. Тайгам Алтай компанийн захирлууд багахан шиг дарвагнаарай. 26 дугаар хороонд баригдаж байгаа сургуулийн техникийн нөхцөлийг гацааж байна.
Тайгам Алтай компанитай холбоотой бүх асуудлыг зогсоо, Ч.Батзориг оо. Бүх ажлыг нь царцаа. Авсан бүх газрынх нь эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн эсэхийг шалгаж танилцуул" гэсэн үүргийг холбогдох дарга нарт өглөө.